Баян - Єндєр цогцолбор , 4-р сургууль хэмээх эрдэм соёлын их өргөөний үндэс суурийг таьж, өрхийг нь татаж үүдийг нь нээлцсэн өлзий буянт анхдагчид, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажиллагсад энэ єргєєнєєс билиг ухаан дэлгэрч, бие бялдар гүйцэн эрдэм боловсрол,ажил амьдралд хєл тавьсан тєгсєгчид, суралцагсад, бүхий л талаар санаа тавьж, дэмжин тусалж байдаг , үр хүүхдээ эрдэмд шамдан сургасан хүндэт эцэг эхчүүд, зочид тєлєєлєгчид , 30 жилийн түүхийг бичилцсэн хүч хөдөлмөр , сэтгэл оюунаа зориулсан бүхий л хүмүүст баярын мэнд хүргэж , чин сэтгэлийн гүн хүндэтгэл , талархал илэрхийлье.

Эрдэм соёлд єсвєр хойч үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, үлгэрлэн манлайлах, иргэншүүлэх, тєлєвшүүлэх их үйлсэд хичээнгүйлэн зүтгэсэн , өгөөмөр сэтгэлт өргөн олны үйлс заяа өөдрөг, бүтээмжтэй байж, эх орны минь хєгжил цэцэглэлтийг хөтлөн авч явах хойч үеийнхэн, сурагчдын маань гэгээн ариун үйл бүхэн дэлгэрэн дэвшиж оюунлаг иргэн, оюунлаг гэр бүл, оюунлаг улс үндэстэн байж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад өөрийн хувь нэмэр , байр суурийг баттай эзлэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрдэм оюуны эрч хүч, хишиг буян, эх орноо хөгжил дэвшилд хөтлөх эрхэм гэгээн бүхнийг түгээн дэлгэрүүлцгээе.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)